“Орхигдсон уурхай” сэдэвт семинарт боллоо

Я.Болор | Zindaa.mn
14 минутын өмнө

 

Олон улсын “Уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум-IGF”-ийн боловсруулсан орхигдсон уурхайн эрсдэлийн үнэлгээний хэрэгслийг Монгол Улсад туршилтаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орхигдсон уурхай” семинарыг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран хэрэгжүүлж буй ERM төслөөс дэмжин хамтран хэрэгжүүлж байна.

Семинарын хүрээнд орхигдсон уурхайн талбайд эрсдэлийн үнэлгээ хэрхэн хийх тухай мөн IGF-ийн боловсруулсан орхигдсон уурхайн эрсдэлийн үнэлгээний хэрэгслийн талаар танилцуулав.

Оролцогчид Налайхын бүсэд сонгон авсан загвар талбайн практик жишээн дээр тулгуурлан энэхүү аргачлалыг хэрэгжүүлж, байгаль орчин болон аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, талбайн нарийн төвөгтэй бүтэц, хэсгүүдийг хэрхэн ангилан хуваах талаар хэлэлцэх, цаашид нөхөн сэргээлт, сэргээн засварлах арга хэмжээ авах шаардлагатай тэргүүлэх чиглэл, асуудлуудыг тодорхойлов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top