
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд олон улсын малчдын чуулга уулзалт Архангай аймагт зохион байгуулахаар болжээ. Энэ жилийг НҮБ-аас бэлчээр болон малчдын жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн олон улсын малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж буй аж.
Улмаар энэ сарын 13-ны өдөр Архангай аймгийн Булган суманд зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг уулзалтаар бэлчээрийн доройтол болон цаг уурын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн ололт зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )