Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр COP-17 олон улсын бага хурлын үеэр нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар үйлчлэх тухай мэдээллээ. Энэхүү үйлчилгээг үзүүлэхэд 15 аж ахуйн нэгжийн 100 жолооч ажиллах юм байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд 196 орны 5000 орчи зочин, төлөөлөгч оролцохоор байгаа юм. Тус хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Уншигч танд сануулахад COP-17 бага хурлыг зохион байгуулахад нийслэлийн төсвөөс 70.1 тэрбум төгрөгийг зарцуулна.

Сэтгэгдэл ( 0 )