Цагаан давааны хогны цэгийг нөхөн сэргээж эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 17

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгон өөрчлөх ажил /2026.05.16/ албан ёсоор эхэллээ.

Энэхүү төслийн хүрээнд Цагаан давааны 15 га талбайд 312,000 ширхэг хайлаас мод тарьж, хогийн цэгийн тоосжилтыг бууруулах, агаар дахь хорт бодисыг шүүх “Ногоон хэрэм” байгуулах юм. Мөн хөрсийг бэхжүүлэх, метан хийн тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах стратегийн ач холбогдолтой төсөл болж байна. 

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан төр, хувийн хэвшил, сайн дурын ажилтнууд, мэргэжлийн холбоод болон иргэдийн 1100 гаруй төлөөлөл оролцож, 3500 гаруй суулгац тарилаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(105.119.30.197) 2026 оны 06 сарын 05

ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

0  |  0
зочин(59.153.113.192) 2026 оны 05 сарын 17

Хогийн цэг дээрх хоолны үлдэгдлийг бордоо болгох үйлдвэр тэнд нь бариач.

0  |  0
зочин(59.153.113.192) 2026 оны 05 сарын 17

Хогийн цэг дээрх хоолны үлдэгдлийг бордоо болгох үйлдвэр тэнд нь бариач.

0  |  0
зочин(59.153.113.192) 2026 оны 05 сарын 17

Хогийн цэг дээрх хоолны үлдэгдлийг бордоо болгох үйлдвэр тэнд нь бариач.

0  |  0
Top