COP-17 | Хөрөнгө оруулалт татах 314 төсөл бүртгүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд хөрөнгө оруулалт татах зорилгоор 7.6 тэрбум ам.долларын дүнтэй 314 төсөл хөтөлбөрбүртгүүлжээ. Тухайлбал бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 2.1 тэрбум ам.долларын өртөгтэй 174 төсөл, ус ба газрын нэгдсэн менежмент санаачилгын хүрээнд 3.2 тэрбум ам.долларын дүнтэй 57 төсөл бүртгүүлсэн байна. Байгальд суурилсан шийдэлтэй тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларн 83 төсөл санхүүжилт хүсжээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал наймдугаар сарын 17 буюу ирэх даваа гарагт албан ёсоор эхэлнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох хурлын талбайн цэнхэр бүсэд албан ёсны хурал, хэлэлцүүлэг болох бол ногоон бүсэд олон нийтийн арга хэмжээнүүд болох юм. Урьдчилсан хөтөлбөрөөр цэнхэр бүсэд 17-ны өдөр 1, 2-р хуралдаан, шинжлэх ухаан технологийн хороо, конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хуралдаанууд болно. Тус хуралд нийтдээ 7500 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлснээс 1000 орчим нь дотоодын оролцогчид байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээ(66.181.168.82) 37 минутын өмнө

1000 орчим нь гадаадынх үлдсэн нь монголчууд бид нар л чуулах нь л дээ

0  |  0
Top