“Nvidia” компанийн хувьцаа 8.6 хувиар унажээ

Я.Болор | Zindaa.mn
32 минутын өмнө

 

АНУ-ын “Nvidia” компанийн хувьцааны ханш 8.6 хувиар унажээ. “The Wall Street Journal” хэвлэлд тус компанийн ТУЗ ерөнхий захирал Женсен Хуаныг огцруулах асуудлыг ойрын үед хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсны дараа Nasdaq бирж дээр ийн хувьцааны ханш нь буурч, нэг ширхэг нь 158.71 ам.доллар болсон байна.  

“Nvidia” компанийн ТУЗ Женсен Хуаны хэргийг шалгаж эхэлсэн тухай энэ сарын 8-нд мэдээлсэн. Хуан өөрөө цахим захидалдаа БНХАУ-ын талд ажилладаг хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэйтэй хувийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. БНХАУ-ын гадаад хэргийн яам Хуантай холбоотой эмэгтэй Хятадын талын тагнуул гэх мэдээллийг няцаажээ.

Үүнтэй зэрэгцэн The New York Times сонин Женсен Хуан “Nvidia” компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хариуцдаг дэд ерөнхийлөгч Киберли Пауэллтэй мөн амрагийн харилцаатай байсан гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top