АНУ-ын технологийн “Nvidia” компанийн ерөнхий захирал Женсен Хуанг компаниа 30-40 жил үргэлжлүүлэн удирдсаныхаа дараа робот болж, албан тушаал дээрээ үлдэхийг хүсэж буйгаа “CNBC” сувагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Робот болсныхоо дараа дахин 30-40 жил компаниа удирдах боломжтой гэж 60 насны босгыг алхсан Хуанг үзэж байна.
Түүний хэлснээр, “Nvidia” компани “Google”, “Microsoft”, “Oracle” зэрэг тэргүүлэгч компаниудтай хамтран бүхий л салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )