Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 70% үргэлжилж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энхтайвны өргөн чөлөө Хархорин захыг Яармагтай холбох дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил одоогийн байдлаар 70 орчим хувьтай байна. Барилгын ажил гуравдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн юм.

Дүүжин тээврийн ган татлагыг энэ сараас эхэлж сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэ ажлыг хоёр удаа давтан гүйцэтгэнэ. Үндсэн ган татлага нь 58 мм-ийн голчтой, зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбоно. Холбож сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 м хэмжээтэй.

Ган татлагыг холбох ажлыг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, Монголын компаниудтай хамтран гүйцэтгэж байгаа. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэр хүчин чадалтай гэж төсөлд тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top