Италид дүүжин тээвэр унаж, 14 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Италийн хойд Пемонт мужид дүүжин тээврийн кабин 20 метрийн өндрөөс унасны улмаас 14 хүн амиа алджээ. Дүүжин тээврийн олс зогсоолд очихын өмнөхөн тасарч, дор хаяж 15 хүн тээвэрлэж явсан нэг кабин нь доош унажээ. Тэдний дунд явсан ес болон таван настай хоёр хүүхэд хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч нэг нь шархаа даалгүй өөд болсон байна. Зорчигчдын талаас илүү хувь нь гаднын жуулчид байсан гэнэ.

Уулын бүс дэх амралтын газруудын ашигладаг “Stresa-Mottarone” дүүжин тээврийг цар тахлын улмаас өвлийн улирлыг турш ашиглаагүй ба өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс ажиллаж эхэлжээ.

1970 онд ашиглалтад орсон дүүжин тээвэр амрагч, жуулчдыг Лаго Мажиоре нуураас Баруун Альпын 1.5  м өндөр Моттароне уулын оргилд аваачдаг байна. Аялал нийт 20 минут үргэлжилдэг байна. 2014-2016 онд дүүжин тээврийн дэд бүтцийг шинэчилж байжээ.
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sugar(202.21.108.230) 2021 оны 05 сарын 24

Mongolian terror

0  |  0
дүүжин(103.111.68.3) 2021 оны 05 сарын 24

шадар сайд чинь ийм дүүжин хийнэ гэсэн байхаа

0  |  0
Top