Швейцар улсын Альпийн нуруунд орших Энгельберг цанын баазад өчигдөр дүүжин тээврийн бүхээг уулын өндрөөс гэнэт унаж нэг эмэгтэй амиа алдсан байна. Хохирогч эмэгтэй нь тухайн орон нутгийн оршин сугч, 61 настай байжээ. Амиа алдсан эмэгэй тухайн үед бүхээгт ганцаараа зорчиж байсан аж. Орон нутгийн цагаар 11:00 цагийн орчимд энэхүү хэрэг явдал гарсан бөгөөд ослын шалтгаан нөхцлийг тогтоохоод цагдаагийн байгууллага ажиллаж буй аж.
Гэрчүүдийн хэлж байгаачлан уулын энгэрт салхи хүчтэй байсан учраас дүүжин тээвэр унасан байж болзошгүй байна. Уулын орчимд тухайн үед салхины хурд 60-80 км/цаг байсан гэнэ. Ослын дараа 40 орчим бүхээгээс 100-200 орчим зорчигийг нүүлгэн шилжүүлж, дүүжин тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )