Дүүжин тээвэр гурван шугамтай байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 12

Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар дүүжин тээврийн гурван шугамтай байхаар төлөвлөснөө зарлалаа.

Тухайлбал:

1-р шугам: Яармагаас 1-р хороолол хүртэл. Хамгийн өндөр тулгуур нь 42 метр байх бөгөөд нэг кабинд 10 хүн сууна.

2-р шугам: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл. ТЭЗҮ-гийн санхүүжилт бэлэн болсон.

3-р шугам: Тодорхойгүй. Одоогоор Богд уулыг давуулан аялал жуучлалын чиглэлээр байгуулахыг судалж байгаа аж.

Дүүжин тээврийн эхний шугамыг угсарч эхэлсэн бөгөөд энэ сарын сүүлчээр ган татлагыг татаж, 7-р сард дуусган туршилтын тээвэр хийж, 11-р сараас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ. Одоогоор 98 кабинаас 28 нь ирээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.202) 2026 оны 04 сарын 13

1р шугам хагас дутуу орсхийгээд зогсоно биз дээ, юу шалих вэ.

0  |  0
Top