
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дахь чуулган өчигдөр эхлэв. Чуулганы дарга, ХБНГУ-ын гадаад хэргийн сайд асан Анналена Бербок чуулганыг нэгдсэн хуралдаанаар нээсэн байна.
Тэрбээр хуралдааныг нээж үг хэлэхдээ НҮБ-ын 193 гишүүнд адил тэгш үйлчилж, зөвхөн НҮБ-ын дүрмийг удирдлага болгон зуучлагчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ илэрхийлжээ. Энэ удаагийн чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь 2026 оны сүүлээр дуусах Антонио Гутерришийг залгамжлах НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм байна.
Энэ сард өндөр түвшний долоо хоногуудын хүрээнд 23-27-нд болон 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэг өрнөж, 195 төлөөлөгч үг хэлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )