НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81-р чуулганы удирдлагын бүрэлдэхүүнд Монгол Улс багтлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чулгааны даргаар Бангладешийн Гадаад харилцааны сайд Халилур Рахман сонгогдож, 15 орлогч даргыг баталжээ. Уг 15 орлогч даргын бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр багтсан байна.

Орлогч даргын чиг үүрэг нь Ерөнхий ассамблейн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хуралдааныг даргалж явуулах, чуулганы ажлын хэвийн явцыг хангахад чухал үүрэгтэй оролцдог юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн түвшинд орлогч даргаар ажиллах нь Монголын оролцоог зөвхөн төлөөллийн шинжтэй бус, үйл ажиллагааны түвшинд идэвхтэй үйл ажиллагаанд оролцох боломж аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top