ХБНГУ-ын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Анналена Бербокийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай шийдвэрт тус улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд дургүйцэж байгаа тухай Der Spiegel сэтгүүл мэдээлсэн байна.
Бербокийг нэр дэвшүүлэх шийдвэрт олон дипломатч ихээхэн гайхаж байгаа гэнэ. ХБНГУ-ыг 2027 оноос хоёр жилийн хугацаатай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох боломжийг хангахаар тус улсын Гадаад харилцааны яам эртнээс ажиллаж байгаа ажээ. Гадаад харилцааны сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөх Бербок нь энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн саад учруулж болзошгүй хэмээн ГХЯ-ны зарим ажилтан сэтгэл түгшиж байгаа юм байна.
Нэг талаас Оросын эсрэг үзэл, нөгөө талаас Израилыг дэмжих байр суурь илэрхийлэгч Бербокийн томилгоо нь Германд санал өгөх НҮБ-ын гишүүн орнуудын, юуны түрүүнд дэлхийн Өмнөд хэсгийн орнуудын тоог цөөрүүлнэ гэж Германы дипломатчид болгоомжилж байгаа гэнэ. Германы засгийн газар Анналена Бербокийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа гуравдугаар сарын 18-нд мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
MUNDAG EMEGTEI SH TEEE