(26).jpg)
\Балбад болсон эмгэнэлт явдал нь дэлхий дахинд өгч буй сануулга. Тиймээс дэлхийн бүх улс орон Хималайн уулсын ирээдүйн төлөө хариуцлага үүрэх ёстой. Учир нь экологийн өөрчлөлтийн улмаас үүсэх гамшиг хил хязгаарыг мэдэхгүй гэж Балбын ерөнхий сайд Балендра Шах НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөний санал шүүмжлэлд үг хэлэхдээ мэдэгджээ.
Түүний ярьснаар, уур амьсгалын өөрчлөлт Хималайн уулсын эмзэг экосистемийн тэнцвэрийг алдагдуулж байгаа бол мөнхийн цэвдэг хайлснаар уулсын бүтэц өөрчлөгдөхөд хүргэж улмаар ус, чулуун нуранги, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшиг үүсэх эрсдэлийг бий болгож байна.
Тэрбээр энэ амаргүй үед Балбад тусламж үзүүлсэн бүх улс орон, олон улсын байгууллагад талархал илэрхийлж, тус улсын сэргээн босголтод дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Учир нь “уулын цүнамигийн” сүйрүүлсэн дэд бүтцийг сэргээхэд тус улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаа аж.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувь Балбад ногдож байгаа хэдий ч тус улс асар их үнийг төлж байна. Мөсөн голууд хайлж, гол усны урсгал тааварлашгүй болж байгаа нь олон жилийн хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг хормын төдийд үгүй хийж байна.
Хималайн уулс нь манай гарагийн хязгаар биш, харин дэлхийг тэтгэх системийн нэгэн хэсэг юм. Тиймээс Балба, Энэтхэг, Хятадын удирдлага дор Хималайн уур амьсгалын тогтвортой байдлыг хангах механизм байгуулахыг санал болгож байна. Энэхүү механизмыг хиймэл дагуулын мэдээлэл болон шинжээчдийн туршлага солилцох, урьдчилан мэдээлэх хамтын системийг бэхжүүлэх, хилээр нэвтрэх тусламжийг зохицуулахад ашиглахыг санал болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )