ОУАЭА-ийн шинжээчид Украины объектуудад шалгалт хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Киевийн хүсэлтийн дагуу Украины хоёр объектод шалгалт хийж эхэлжээ. ОХУ-ын Украины тал бохир бөмбөг ашиглан өдөөн турхирсан ажиллагаанд бэлтгэж байгаа тухай мэдэгдсэний дагуу Киев ийн хүсэлт тавьсан билээ.

ОУАЭА-ийн тэргүүн Рафаэл Гросси энэ долоо хоногийн сүүлээр тус шалгалтын урьдчилсан дүнг танилцуулах юм.

Аравдугаар сарын 23-нд Оросын РИА Новости агентлаг эх сурвалж дурдан, Украины эрх баригчид бохир бөмбөг ашиглан өдөөн хатгасан ажиллагаа явуулахыг зэхэж байна гэж мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр, бохир бөмбөг бүтээх ажлыг Киевийн Цөмийн судалгааны хүрээлэн болон Дорнын уулын баяжуулах комбинатын мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа гэх. ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах хүчний дарга Игорь Кирилловын хэлснээр, Украинд бохир бөмбөг бүтээхэд ашиглаж болох цацраг идэвхт бодисын нөөц бүхий цөмийн объектууд бий. Өмнөд Украин, Хмельницк, Ровены атомын цахилгаан станцуудад 1.5 мянган тонн ашигласан цөмийн түлш хадгалагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top