Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийн багийн ихэнх гишүүд Запорожийн атомын цахилгаан станцаас явж, таван төлөөлөгч үлдсэн гэж Украины “Энергоатом” мэдээлжээ.
ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэл Гросси тэргүүтэй олон улсын шинжээчдийн багийг Оросын “Росатом” компанийн тэргүүн, АЦС-ын ажилтнуудын хамтаар станцын нөхцөл байдалтай танилцуулж, цохилтод өртсөн газруудыг үзүүлсэн байна. Тухайлбал, ОУАЭА-гийн шинжээчдэд хаягдал цөмийн түлшийг хадгалдаг агуулахаас хэдхэн метрийн зайд унасан дэлбэрээгүй “Ураган” системийн сумыг харуулсан байна.
АЦС дээр үлдсэн шинжээчид авчирсан тоног төхөөрөмжөө буулгаж, шалгалтаа үргэлжлүүлэх юм.
ОУАЭА-ийн тэргүүн Рафаэл Гроссигийн мэдээлснээр, олон улсын шинжээчдийн баг хэдхэн цагийн дотор хангалттай мэдээлэл цуглуулжээ. Станцын удирдлага, хамт олны хүнд нөхцөлд амиа үл хайрлан , мэргэжлийн түвшинд ажлаа гүйцэтгэж буй хүчин зүтгэлийг Гросси өндрөөр үнэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )