АНУ-ын эрх баригчид Гаити улсад гэмт бүлэглэлд хулгайлагдсан 12 насанд хүрсэн, таван хүүхэд зэрэг 17 хүнийг суллаж авахаар тус улсын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.
АНУ-ын “Christian Aid Ministries” Христийн шашны буяны байгууллагын шашны номлогчид гэр бүлийн хамтаар Гаитийн Гантиер хотын нисэх онгоцны буудал хүрэх замд “400 Mawozo” гэмт бүлэглэлд хулгайлагджээ. Тэдний дунд АНУ-ын 16, Канадын нэг иргэн байсан байна. Шашны номлогчид хүүхдийн асрамжийн газар очсон байна.
Гаитийн Үндэсний цагдаагийн мэдээллээр, 2021 оны эхний найман сарын байдлаар, хүн хулгайлсан нийт 328 хэрэг бүртгэгджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “400 Mawozo” бүлэглэл таван хувраг, хоёр хандмааг хулгайлж байжээ. Хожим нь тэднийг сулласан байна.
Сэтгэгдэл ( 0 )