Эквадорт гэр бүлийг нь хулгайлж байхад орон доороо орж нуугджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

Эквадорын Гуаякил хотод хөлбөмбөгийн “Эмелек” клубын хамгаалагч Жексон Родригесын эхнэр, таван настай хүүхдийг хулгайлсан хэрэг гарчээ.

Associated Press агентлагийн дамжуулснаар, үл таних этгээдүүд гэрийнх нь хаалгыг эвдэх үеэр хөлбөмбөгч орон доороо орж, нуугдсан байна. 26 настай Родригес үл таних этгээдүүд саарал өнгийн пикаптай болохыг нь цонхоороо харсан тухай цагдаад мэдэгджээ.

Эквадорын засгийн газрын мэдээлснээр, энэ оны эхний гурван сарын байдлаар тус улсад 2345 хүн амины хэрэг бүртгэгдсэнээс 742 нь Гуаякил хотод гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu