Өвөр Монголд гурван хүн барьцаалсан этгээдийг буудан хороожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд өнгөрсөн ням гарагт /2020.01.12/ гурван хүн барьцаалсан этгээдийг цагдаа нар буудан хороожээ.

Синхуа агентлагийн мэдээлснээр, Чжоу овогт этгээд Өвөр Монголын нийслэл Хөх хотод орон нутгийн цагаар 11.00 цагийн үед гурван хүнийг барьцаанд авсан байна. Цагдаагийнхны хэлснээр гэмт этгээд гар хийцийн галт зэвсэг болон тэсрэх хэрэгслээр зэвсэглэсэн байжээ. Тэрбээр барьцаанд буй хүмүүсийг буудна хэмээн сүрдүүлж байсан бөгөөд найман цаг үргэлжилсэн хэлэлцээний эцэст цагдаа нар түүнийг бууджээ. Барьцаалагдсан хүмүүсийг сулласан бөгөөд тэсрэх хэрэгслийг аюулгүй болгожээ.

Гэмт этгээд хүн барьцаалсан шалтгааны талаар мэдээлээгүй байна. Хэргийг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөрүүд(182.160.2.82) 2020 оны 01 сарын 13

Болороо монгол хэлээ зөв хэргэл. Буудан устгажээ гээ.

0  |  0
зөрөгч(182.160.2.82) 2020 оны 01 сарын 13

Буудан устгажээ гээч

0  |  0
Top