Нигери “Starlink” сүлжээнд холбогдсон анхны Африк улс болов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

АНУ-ын “SpaceX” компани Нигери улсад интернэт үйлчилгээний “Starlink” сүлжээнд холбогдох зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус улс “Starlink” сүлжээний үйлчилгээ авах Африкийн анхны улс болов.

“Starlink” сүлжээ нь 260 кг жинтэй нийт 11 мянган хиймэл дагуулаас бүрдэх ба нэг секундэд 1 гигабит хурд бүхий өргөн зурвасын интернэт холболтыг хангах зорилготой. Энэ нь 5G сүлжээний стандартад нийцэх юм. “SpaceX” компанийн эл төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй. “SpaceX” компани 2019 оны тавдугаар сараас хойш нийт 3.8 мянга орчим хиймэл дагуул хөөргөснөөс 3.5 мянга нь хэвийн ажиллаж байгаа бол үлдсэн нь тойрог замаас гарах эсвэл ажиллагаагүй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top