АНУ-ын “SpaceX” компанийн байгуулж буй хиймэл дагуулын “Starlink” интернэт сүлжээ дэлхийн бүх тивд ажиллаж байна гэж тус компанийг үүсгэн байгуулсан тэрбумтан Илон Маск мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Starlink” сүлжээ нь өмнөд туйлд хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн ням гарагт /2022.09.18/ тус компани 54 “Starlink” хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулжээ. Одоогийн байдлаар, “SpaceX” компани нийт гурван мянга гаруй хиймэл дагуул хөөргөөд байна. Тус компанийн мэдэгдсэнээр, “Starlink” сүлжээний тусламжтай дэлхийн аль ч тивд секундэд нэг гигабайтын хурдтай интернэтийг ашиглах боломжтой. Энэ нь 5G стандартад бүрэн нийцэх гэнэ. “SpaceX” компани нийт 11 мянган “Starlink” хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөж байна. Эл төслийн нийт өртөг нь 10 тэрбум ам.доллар юм.