АНУ-ын тэрбумтан Илон Маскийн тэргүүлдэг “SpaceX” компани Украин дахь “Starlink” хиймэл дагуулын холбооны үйлчилгээний төлбөрийг цаашид төлөхгүй болсон тухай мэдэгдэж, Пентагонд энэхүү зардлыг санхүүжүүлэх хүсэлт тавьжээ.
Украинд “Starlink” сүлжээний нийт 20 мянган холболтын терминал олгосон байдаг аж. Үүнтэй холбоотой тус компани нийт 80 сая ам.доллар зарцуулсан ба энэ оны эцэс гэхэд зардлын хэмжээ 100 сая ам.долларыг давна гэж Илон Маск мэдэгджээ.
Үүнээс өмнө “Financial Times” сонинд мэдээлснээр, Украины цэргийнхэн “Starlink” хиймэл дагуулын холбооны сүлжээнд байнга алдаа гарч байгаа тухай гомдоллох болжээ. Украины Засгийн газрын төлөөлөгчийн ярьснаар, ийм алдаанаас болж Украины Зэвсэгт хүчин сүүлийн хэдэн долоо хоногт ихээхэн хохирол амссан байна. Украины Цахим шилжилтийн сайд Михаил Федоров Украиныг “Starlink” станц болон хиймэл дагуулын интернэтэд орох боломжоор хангах хүсэлт тавьсны тус сүлжээ Украин даяар ажиллах болсон билээ. Украины нөхцөл байдлыг харгалзан Илон Маск бүх ангиллын хэрэглэгчдэд “Starlink” сүлжээний терминалыг ашиглах эрх олгож байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
АЗОВЫХАН ЭХНЭР ХҮҮХЭДИЙГ НЬ БАРЬЦААНД АВААД ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЭХЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.ХАХА
Украйнчуудын тарыг таниад одоо эхнээсээ нүүр буруулж бна.удахгүй бүгд нүүр буруулаад хог дээр үсэрнэ.угаасаа л хөгийн гарууд ш дээ.
мөнгөө төлөхгүй бол үнэгүй юм хулганын хавханд л байдаг биз дээ орос аягүй бол төлөөд авчих юм банйа даа