Нигерийн баруун хойд хэсгийн Борно мужид гурван автобус мөргөлдөж, хамгийн багадаа 37 хүн амиа алджээ.
CGTN телевизийн мэдээлснээр гурван автобусны нэгнийх нь жолооч жолоодлогоо алдсанаас үүдэн зам тээврийн осол болсон байна. Эхлээд хоёр автобус өөд өөдөөсөө мөргөлдөж, шатжээ. Энэ үеэр гурав дахь автобус ирж мөргөсөн аж. Автобуснууд хурд хэтрүүлсэн байсан гэсэн дүгнэлт гарчээ.
Энэхүү ослын үеэр мөн хэд хэдэн машин шатсан байна.
Сэтгэгдэл ( 0 )