Нигерийн лалын сургуулиас дөнгөлүүлсэн хүүхдүүдийг суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 28

Нигерийн цагдаа тус улсын хойд хэсэгт орших Кадуна хотын нэгэн лалын сургуулиас 300 гаруй эрэгтэй том хүн болон хүүхдийг суллажээ. Тэдний зарим нь дөнгөлүүлсэн байжээ.

Тус сургуулийн долоон ажилтныг баривчилсан байна. Нигерийн цагдаагийн газраас мэдээлснээр, сургуулийн сурагчид хэрцгийгээр тамлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд 100 орчим том хүн, хүүхэд дөнгөлүүлсэн байжээ. Тэднийг өөрчилж, хариуцлагатай болгох гэж ийм үйлдэл хийдэг байсан гэж тайлбарлажээ. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Якубу Сабогийн хэлснээр, тус лалын сургууль мансууруулах бодистой холбогдсон хүүхдүүдийг авдаг байна. Эцэг эхчүүдийг нь сургууль руу нэвтрүүлдэггүй байсан бөгөөд хүүхдүүдтэйгээ зөвхөн сургуулийн гадаа уулздаг байжээ. Тэд хүүхдүүдэд нь Коран судар, биеэ зөв авч явах талаар заадаг гэсэн ойлголттой байсан гэнэ.

Сургуульд шалгалт хийх үеэр цагдаа нар эрүү шүүлтийн өрөө олжээ. Тэнд хүүхдүүдийг дөнгөлж, дүүжилж, зоддог байсан аж. Сургуулиас зугтах оролдлого хийсэн хүүхдийг хатуу шийтгэж, таазнаас дүүжилж, дөнгөлдөг байсан гэж нэгэн сурагч ярьсан байна.

Нигерийн хүн амын тал хувь нь лалын шашинтай бол тал нь христийн шашинтай гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
(202.179.24.148) 2019 оны 09 сарын 28

UU MONGOLCHUUD L BAINASHD

1  |  0
монгол(202.55.188.42) 2019 оны 09 сарын 28

мэдээнээс биш харин ч мэдээ мөн байна. хаана юу болж байгааг мэдэж байх зайлшгүй шаардлагатай. хүмүүс үнэнийг мэдэх ёстой.

1  |  1
ХАЛХ(85.62.234.178) 2019 оны 09 сарын 28

Иймэрхүү тэнэг мэдээнцэр битгий тавьж бай.дан худлаа солиотой юм болгоныг түүж тавиад эргүүтээд байвал хүмүүс итгэчихнэ

0  |  2
Top