Исламын “Боко Харам” бүлэглэлийнхэн Нигерид болж байсан оршуулгын ажиллагааны үеэр халдлага үйлджээ. Тэд 65 хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулсан байна.
“Al Jazeera”-гийн мэдээлснээр халдлага Нигерийн зүүн хойд муж болох Борнод өнгөрсөн бямба гарагт болжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари цэргүүддээ агаараас эргүүл хийх үүрэг өгч, халдлага хийсэн этгээдүүдийг газраар хайх ажиллагааг эхлэхийг тушаажээ.
“Исламын улс”-д үнэнч байна гэж тангарагладаг “Боко Харам” зэвсэгт бүлэглэл нь өнгөрсөн оны есдүгээр сард Нигерийн армийн 30 цэргийн аминд хүрсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ENE CHINI L JINHENE MONGOL ERCHUUD BAINADA