Украины дронууд “Starlink” сүлжээг ашиглах боломжгүй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

 

АНУ-ын “SpaceX” компани Украины цэргийн дронуудыг удирдах зорилгоор “Starlink” хиймэл дагуулын холбоог ашиглахыг хязгаарлажээ.

Тус компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвеллын хэлснээр, “Starlink” сүлжээг зэвсэг болгон ашиглахын тулд хөгжүүлээгүй. “SpaceX” компани интернэтийн систем ашиглалтыг хязгаарлах технологио ашигласан гэж Шотвелл онцолжээ. Тэрбээр “Starlink” сүлжээг цэргийн зориулалтаар ашиглах тухай заалт Киев, “SpaceX” компанийн хооронд байгуулсан хэлэлцээрт тусгаагүй хэмээн тодруулсан байна.

2023 оны нэгдүгээр сарын 28-нд Украины Батлан хамгаалах яам цэргийн дроны худалдан авалтаа нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн. Үүнд Киев 544 сая ам.доллар төсөвлөжээ. Үүнээс өмнө тус яам Украины армид дроны анги байгуулж, “Starlink” хиймэл дагуулын холбооны терминалаар хангах тухай мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.45) 2023 оны 02 сарын 11

Яасан сайн юм бэ

0  |  0
Гоё (66.181.160.47) 2023 оны 02 сарын 10

Гоё гоё

0  |  1
Top