Францын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани А320 загварын нийт 628 онгоцыг шалгалт үзлэгт оруулахаар болжээ. Эл загварын онгоцны их бие буюу корпусын төмөр хатангийн чанарын асуудал илрүүлсэнтэй холбоотой гэж тус компани мэдэгдсэн байна.
Airbus компани өнгөрсөн сарын 28-нд А320 загварын нийт 6000 орчим онгоцны программ хангамжийг шинэчлэх шаардлагатай хэмээн мэдээлж байв. Аравдугаар сард АНУ-д гарсан осолтой холбогдуулан техникийн үзлэг хийхэд ийм дүгнэлтэд хүрчээ. Ройтерс агентлаг өнгөрсөн аравдугаар сард Airbus компанийн А320 загварын онгоц түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай онгоц болсныг мэдээлж байв.
1988 оноос хойш иргэний агаарын тээвэрт ашиглагдаж буй эл загвар нийт 12260 хувь худалдаалагджээ.

Сэтгэгдэл ( 0 )