АНУ-ын United Airlines 50 ширхэг Airbus онгоц худалдан авна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

АНУ-ын агаарын тээврийн “United Airlines” компани Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас A321XLR загварын 50 онгоц авах захиалга өгчээ.

Нийт долоон тэрбум ам.долларын гэрээгээр нийлүүлэгдэх онгоцнууд 15 жилийн өмнө үйлдвэрлэхээ больсон “Boeing 757-200” загварыг онгоцыг орлох юм.

Одоогийн байдлаар “United Airlines” эл загварын 75 онгоцтой бөгөөд эдгээр нь ашиглалтаас гарах үед “Boeing 757-200 MAX” онгоцоор солихоор төлөвлөж байжээ. Гэвч Этиоп, Индонез улсад гарсан том ослоос болж “Boeing 757-200 MAX” загварын онгоцыг  ашиглахыг түр хориглоод байгаа тул тус агаарын тээврийн компани шинэ гарц хайхаас өөр аргагүйд хүрсэн байна.

“United Airlines” компанийн үзэж буйгаар “Airbus A321XLR” загвар тэдний шаардлагад илүү нийцэж буй гэнэ. A321XLR нь A321neo загварын хамгийн сүүлийн үеийн хувилбар бөгөөд өмнөх үеийн загварыг бодвол нэг зорчигчид зарцуулах түлшний хэмжээ нь 30 хувиар бага аж. Түүнчлэн LED гэрэлтүүлэг, гар тээш хадгалах хэсэг нь илүү том хэмжээтэй, Wi-Fi холболттой шинэ загварын онгоц АНУ-ын зүүн нутгаас Европ руу шууд нислэг үйлдэх чадвартай.

“United Airlines” компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Эндрю Носеллагийн хэлснээр, эдгээр онгоц нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэхээс олгохоос гадна 2050 он гэхэд нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг 50 бууруулах ногоон зорилгод хүрэх боломж олгож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.72.21) 2019 оны 12 сарын 04

Boingoos davuu zah zeeld niiyseem

0  |  0
zochin(103.229.123.194) 2019 оны 12 сарын 04

bichig usgiin yamarch bolowsrolguy khuukhen be? ene setguulch nertey khuukhen

0  |  0
Top