“Boeing 737 Max” онгоцны үйлдвэрлэлийг бууруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “The Boeing” компани “Boeing 737 Max” загварын онгоцныхоо үйлдвэрлэлийг 20 хувиар бууруулах болсноо зарлалаа. Энэ загварын хоёр онгоц таван сарын зайтай сүйрч, 300 гаруй хүний амь насыг авч одсон билээ. “Boeing 737 Max” онгоцтой холбоотой асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж, хүмүүсийг айдаст автуулсан.

Ослуудаас болж улс орнууд “Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэхээ зогсоогоод байгаа юм. Хоёр ослын шалтгааныг шинжээч нар онгоцны агаарын урсгал хүчтэй болоход автоматаар идэвхжиж, жолоодлогод нөлөөлдөг систем нь доголдсоноос болсон гэж дүгнэжээ.

Дүгнэлтийн дараа хэрэглэгчдийн итгэл буурч, захиалга багасч байгаа учир “Boeing 737 Max” онгоцны үйлдвэрлэлийг бууруулах шийдвэр гаргасан байна. 52 ширхэг “Boeing 737 Max” үйлдвэрлэдэг байсан бол 42 болгож бууруулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top