Афганистанд онгоцны ослоос амьд үлдсэн хүн дохио зангаагаар тусламж эржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

Ням гарагт /2024.01.21/ Тайландаас Оросын чиглэлд нислэг үйлдэж байсан хувийн “Falcon 10” онгоц Афганистаны нутаг дэвсгэрт осолдож, хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн амьд гарчээ.

“Afghanistan International” сувгийн дамжуулснаар, амьд үлдэгсдийн нэг нь ойролцоох тосгонд ирж, дохио зангаагаар тусламж хүссэн байна. Педу тосгоны оршин суугчдын ярьснаар, нэгэн гадаад хүн тосгонд нь ирж, дохио зангаагаар тусламж хүссэн байна. “Falcon 10” онгоц хүчтэй салхи эсвэл нислэгийн өндрийн дүрмийг зөрчсөний улмаас уултай мөргөлдөж, осолдсон байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Онгоцонд зургаан хүн нисэж явснаас, дөрөв нь тэр дундаа, нисэгч нь амьд гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top