Трампын дайн, геополитикийн маргаан ихтэй байсан ч Монгол Улсын гадаад худалдаа өссөн сайн мэдээ байна. Оны эхний улиралд гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өсжээ. Энэ хугацаанд нийт экспортолсон барааны үний дүн 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард нүүрсний экспорт 740.4 сая ам.долларт хүрсэн бол биет хэмжээ нь 11.1 сая тоннд хүрч түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Ойрх Дорнодын дайны улмаас БНХАУ нүүрсний импортоо эрчимжүүлж, нөөцөлж байгаа нь манайд ойрын хугацаандаа ашигтай туссан. Харин БНХАУ төлөвлөсөн хэмжээндээ нүүрсээ нөөцөлж дуусмагц экспорт буурах эрсдэлтэй байгаа юм.
Манай экспортын гол бүтээгдэхүүний нэг зэсийн хувьд ч сайн үзүүлэлттэй байна. Гуравдугаар сард 230.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 783.5 сая ам.долларын ашиг олжээ. Харин нийт дүнгээрээ оны эхний улиралд 650.5 мянган тонн зэсийн баяжмалыг экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого байгаа нь өнгөрсөн оны мөн үеээс даруй 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )