Европын чөлөөт худалдааны холбоо Монгол улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар болжээ. Ажлын хэсгийн хуралдаанаар техникийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хэлэлцсэн байна.
Европын чөлөөт худалдааны холбоо нь Европ тивийн бус 40 гаруй улс оронтой хамтран 29 төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Энэ нь худалдаа, үйлчилгээ, төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөл хөтөлбөр байдаг ажээ. Монгол Улс Европын чөлөөт худалдааны холбоотой хамтын ажиллагааны гэрээнд 2007 оны зургаадугаар сард гарын үсэг зурж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )