Гадаад худалдаа 4.8% буурлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Монгол Улсын гадаад худалдаа он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар 23.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.8% буурсан байна.

Түүхий эдийн гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспорт таван тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оныхоос даруй 72.5% өссөн үзүүлэлт юм. Биет хэмжээгээр хоёр сая тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 34.8% нэмэгджээ.

Харин чулуун нүүрсний биет хэмжээ 0.3% буурсан бол үнийн дүн нь 39% хүрч, 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр экспортын орлого 850 сая орчим ам.доллароор буурсан ч импортын дүнгээс 3.5 тэбрум ам.доллароор давж, худалдааны тэнцэл эерэг гарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top