ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Өнөөдөр 2023.09.20. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 06 цаг 35 минутад мандлаа, 18 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэл, Перу, Уругвайд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өдөр. Тайландад Үндэсний залуучуудын өдөр. Өмнөд Осетод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Эммигийн хоёр удаагийн шагналт жүжигчин Кристен Жонстон, жүжигчин, Италийн жүжигчин, кино найруулагч, дуучин Азия Арженто, Оросын жүжигчин Карина Андоленко, холимог тулааны тамирчин, UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.

1992 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгаар Францын иргэдийн дийлэнх нь улсаа Европын Холбоонд оруулахыг дэмжив.

1993 оны энэ өдөр Азербайжаны парламент ТУХН-д элсэх шийдвэр гаргажээ.

2021 оны энэ өдөр Пермийн их сургууль дээр буутай этгээд халдлага үйлдэж, зургаан хүний аминд хүрч, 47 хүнийг шархдуулсан юм.

Өнөөдөр үс засуулвал сайн, эд мал арвижна.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top