Луврын номын сан усанд автаж, олон зуун баримт бичиг норжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Луврын музейн шугам хоолойноос ус алдаж улмаас номын сангийнх нь олон зуун баримт бичиг усанд автжээ.

Музейн орлогч дарга Франсис Стейнбокийн мэдээлснээр, номын сангийн Египетийн эртний эд өлгийн гурван танхимын нэг нь усанд автаж, 300-400 эх сурвалж баримтууд норж, гэмтээд байна. Өдгөө баримтуудыг хуудас бүрээр нь хатаах нарийн ажил хийгдэж байна. Хамгийн эртний материал нь XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед хамаарч байна. Эдгээр эх сурвалжуудыг эртний Египет судлаачид, музейн ажилтнууд, оюутнууд гарын авлага болгон ашигладаг байна. Гэхдээ эдгээр нь үнэт түүхэн эх сурвалжууд биш болохыг Стейнбок онцолжээ. 

Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, шугам хоолойн хаалтыг буруу нээснээс болж ус алджээ.

Сануулахад, аравдугаар сарын 19-нд үл таних этгээдүүд Луврын музейд нэвтэрч, хэдхэн минутын дотор Наполеоны цуглуулгаас нийт 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Зугтах үеэр тэд Евгени хатан хааны 1354 алмазан шигтгээ бүхий титмийг унагажээ. Гэмт этгээдүүд музейгээс хулгайлсан зарим үнэт зүйлсийг даркнетээр дамжуулан худалдахыг оролдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top