Луврын музейнээс алдагдсан үнэт зүйлсийг эрж олно гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

Луврын музейнээс алдагдсан үнэт зүйлсийг баталгаатай эрж олоод, хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шүүхэд шилжүүлнэ гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон батлан илэрхийлсэн байна.

“Үүний тулд хууль хамгаалагчид Парисын прокурорын газрын удирдлага дор шаардлагатай бүхнийг хийж байгаа. Ойрын үед Луврын музейн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг мэдэгдэхүйц чангатгана” гэж тэрээр Х хуудастаа бичжээ.

Парисын прокурор Лор Беко-гийн мэдээлснээр, дөрвөн гэмт этгээд өргөгч автомашин ашиглан Апполоны галерейн танхим руу нэвтрэн орж, нийт есөн төрлийн үнэт эдлэл хулгайлсан боловч тэдгээрийн нэг болох III Наполеоны эхнэр хатан хаан Евгениягийн очир эрдэнийн шигтгээтэй титмийг зугтах үедээ унагаж үлдээжээ. Уг хулгайг мэргэжлийн дээрэмчид үйлдсэн ба захиалагчид хийгээд гүйцэтгэгчид нь гадаадын иргэд байж магадгүй гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top