Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэрэг гараад удаагүй байхад Парис дахь Swarovski бутикээс 200 мянган еврогийн үнэт эдлэл, цаг хулгайлсан хэрэг гарчээ.
Хэрэг гарах үед үнэт эдлэлийн дэлгүүрийн дохиолол ажиллаагүй бөгөөд хяналтын камер гэмт этгээдүүдийн үйлдлийг бичээгүй байна. Дэлгүүрийг тоносон болохыг маргааш өглөө нь мэджээ.
Аравдугаар сарын 19-нд үл таних этгээдүүд Луврын музейд нэвтэрч, хэдхэн минутын дотор Наполеоны цуглуулгаас 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )