Өчигдөр Төв аймгийн заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, 48-52 насны 4 этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуульд:
17.2 дугаар зүйл. Дээрэмдэх 1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл ( 3 )
3.3 дээгүүр чинь зохион байгуулалтай нүүрс концэс газар байгаа бүгдийг хуу хамж бхад цагдаа ах жижиг дунгийн дүрснүүдтэй хөөцөлдөх умдаа ухаан хүрэхгүй ум бна
Бид ялначууд уу
Хулгайч хулгайчаа дээрэмдэв Хулгайчийг хулгайч мөрдөн шалгав