Дээрмийн тухай сурвалжилга хийж байсан сурвалжлах багийг дээрэмджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

АНУ-ын Чикаго хотод дээрмийн талаар сурвалжилга хийж байсан телевизийн сурвалжлах багийг дээрэмджээ.

“Washington Post” хэвлэлд мэдээлснээр, телевизийн баг Чикаго хотод зэвсэгт дээрэм эрс өссөн тухай сурвалжлаг хийж байх үед сурвалжлагчдад буу талган дээрэмджээ. Өглөө эрт сурвалжлаг хийж байх үед телевизийн багт хоёр машин тулж ирж, цанын баг зүүсэн, зэвсэглэсэн этгээдүүд гарч иржээ. Дээрэмчид буу тулгаж, мөнгө болон үнэтэй зүйлсээ өгөхийг шаардсан байна. Тэд камер болон кино төхөөрөмж бүхий цүнхийг нь дээрэмдэн, зугтжээ. Цагдаа нар дээрэмчдийг эрэн сурвалжилж байна.

2023 он гарснаар Чикаго хотын цагдаад дээрмийн талаар ирсэн дуудлагын тоо 23 хувиар, автомашин хулгайлсан гэх мэдээллийн тоо 99 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top