Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харанхуй, гэрэлтүүлэггүй газраар зорчих нь гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байдаг тул аль болох олон хүнтэй газраар зорчих, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Сүүлийн өдрүүдэд олон тооны дээрмийн хэрэг гарах болсон бөгөөд хохирогч нь ихэвчлэн бага насны хүүхдүүд, согтуурсан иргэд байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлджээ.
Мөн өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд, бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )