Чилийн Сантьяго хотын нисэх онгоцны буудалд 15 сая ам.доллар дээрэмдсэн хэрэг гарчээ. Нисэх онгоцны буудлын тээш хадгалах бүс рүү зэвсэглэсэн 7-10 хүн нэвтэрч, бэлэн мөнгө тээвэрлэж явсан ачааны тэргийг дээрэмджээ. Энэ нь тус улсын түүхэнд гарч буй хамгийн том дээрмийн хэрэг бөгөөд орон нутгийн хэвлэлүүд үүнийг “зууны дээрэм” хэмээн бичжээ.
24 Horas телевизийн мэдээлснээр, гэмт этгээдүүд 14 сая ам.доллар, нэг сая евро бэлнээр дээрэмдсэн байна. Энэ нь 13 тэрбум чили песотой тэнцэх хэмжээний мөнгө. The Guardian хэвлэлд бичсэнээр, дээрэмчид их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэх гэж байгааг өмнө нь мэдсэн байж болзошгүй гэж Чилийн цагдаа нар үзэж байна.
Ингэснээр гэмт этгээдүүд нэг төрлийн дээд амжилт тогтоосон байна. 2014 онд тус улсад мөн бүлэг этгээд зургаан тэрбум песо буюу 10 сая ам.доллар хулгайлсан хэрэг гарч байжээ. Энэ хэргийг дараа тус нисэх онгоцны буудлын аюулгүйн албаны даргыг ажлаас нь чөлөөлж байжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, 2017 онд Сантьяго хотын ойролцоох тээврийн компанийн байрнаас 19 сая ам.доллар дээрэмдсэн хэрэг мөн бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )