Чилид ойн түймрийн улмаас 100 гаруй хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 05

 

Чилид ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 112-д хүрээд байна гэж ВВС мэдээлжээ.

Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борич гамшигт нэрвэгдсэн Валпараисо мужид онц байдал зарлаад байна. Тус улсад одоогоор нийт ой, хээрийн түймрийн 40 голомт бүртгэгдээд байна. Тус улсад зуны хэт халууны улирал эхэлснээс үүдэн ой, хээрийн түймэр дэгджээ. Түймрийг унтраахаар 1400 гал сөнөөгч, нисдэг тэрэг, онгоц дайчлагдаад байна. Ой, хээрийн түймэрт өртсөн бүс нутагт нийт нэг сая гаруй хүн амьдардаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top