ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Өнөөдөр 2023.09.19. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 06 цаг 34 минутад мандлаа, 18 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 15 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чилид Зэвсэгт хүчний өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жереми Айронс, Украины хөлбөмбөгч, дасгалжуулагч Михаил Фоменко, Их Британийн супер модель Твигги, Америкийн дуучин, «The Runaways»-ийн гишүүн байсан Лита Форд, Шотландын найруулагч Пол Макгиган, Украины биатлонч Юлия Жима зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1924 оны энэ өдөр Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр Москва хотноо Финланд, ЗСБНХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1958 оны энэ өдөр Элвис Пресли Германд цэргийн алба хаахаар явав.

1969 оны энэ өдөр “Ми-24” нисдэг тэрэг анхны нислэгээ хийжээ.

1982 оны энэ өдөр Скотт Фалман инээсэн эможийг цахим сүлжээнд хэрэглэхийг санал болгож байв.

2006 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг хийх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top