ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Өнөөдөр 2023.09.18. Монгол эх оронд маань нар 06 цаг 33 минутад мандлаа. 19 цаг 00 минутад жаргана. Билгийн тооллын 3.

Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн усны хяналтын өдөр. Азербайжанд өнөөдөр Үндэсний хөгжмийн өдөр бол Хорватад Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн улстөрч Роберт Бэннет, Португалийн Ерөнхийлөгч асан Жоржи Сампайю, Английн хөлбөмбөгч Питер Лесли Шилтон, Чехословак, Канадын хоккейч Петер Штястны, Францын зохиолч Бернард Вербер, Америкийн дугуйн уралдаанч Лэнс Армстронг, Америкийн жүжигчин Жэймс Марсден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр БНМАУ-ын Х.Чойбалсангийн нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайванийн эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийжээ. Империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээв.

1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1932 оны энэ өдөр Хижаза болон Нежда Абдель Азиз ибн Сауд хаан хоёр хаант улсаа нэгтгэжээ. Тус улс Саудын Арабын хаант улс нэртэй болов.

1934 оны энэ өдөр ЗСБНХУ Үндэстнүүдийн лигт оржээ.

1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ. Энэ өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчин зэвсэгт хүчний тусдаа салбар болов.

1976 оны энэ өдөр Мао Зэдуныг оршуулжээ.

1981 оны энэ өдөр Франц улсад цаазын ялыг хориглов.

Өнөөдөр үс засуулвал эд мал баялаг, төгөлдөр болно.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тамхихад муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top