Сун Хын Минийг шантаажилсан эмэгтэйд ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
57 минутын өмнө

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Сун Хын Минээс жирэмсэн болсон хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилсэн эмэгтэйд холбогдох шүүх хурал болж өнгөрлөө. 

Шүүхээс бусдыг санаатайгаар залилан мэхэлсэн, айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр уг эмэгтэйд болон түүний хамсаатан эрэгтэйд хорих ял оноолоо. Сэжигтэн эмэгтэйд шүүгч 4 жилийн ял оноосон бол түүний хамсаатан эрэгтэйд 2 жилийн хорих ял оноожээ. 

Уг эмэгтэй нь Сун Хын Минээс жирэмсэн болсон эсэхийг тодорхойлох боломжгүй хэмээн шүүгч үзсэн бөгөөд Сун Хын Минээс авсан 300 сая вон нь жирэмсэлсэн, эсвэл үр хөндөлт хийлгэхэд сэтгэл санааны хохирол болгон авахад хэт их мөнгө хэмээн үзжээ. Мөн энэхүү мэдээллийг олон нийтэд зарлана хэмээн Сун Хын Минийг сүрдүүлсэн гэж дүгнэсэн байна. 

Сэжигтэн эмэгтэй Сун Хын Минээс өмнө өөр нэгэн эрэгтэйгээс жирэмсэн болсон хэмээн мөнгө нэхсэн ч тухайн эрэгтэй нь мөнгө өгөхөөс татгалзжээ. Үүний дараа Сун Хын Мин рүү эхо оношлогооны зураг илгээн мөнгө нэхэж эхэлсэн аж. Түүний хамсаатан болох эрэгтэй нь мөн түүнтэй уулздаг байсан залуу нь бөгөөд тэд нийлж Сун Хын Минийг сүрдүүлж байсан нь мөрдөн шалгалтын явцад ил болжээ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top