
-БНСУ-ын Сөүл хотод төвтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг “E-Bookers Korea” компани Өмнөговь аймагт аялал жуулчлалын цогц үйлчилгээг сурталчилжээ-
БНСУ-ын Сөүл хотод төвтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг “E-Bookers Korea” компани нь есдүгээр сарын 4-ний өдөр Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага (KTO)-аас зохион байгуулсан "Улаанбаатар дахь Солонгосын эмнэлгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын арга хэмжээ"-нд оролцож, Солонгосын эмнэлгийн аялал жуулчлал болон өөрийн үйлчилгээг сурталчиллаа.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан тус компани нь монгол иргэдэд үзүүлэх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг болох "Сөүл Гэгээн Мариагийн эмнэлэг" (Seoul St. Mary’s Hospital)-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж ажилласан юм.
Мөн "Сөүл Гэгээн Мариагийн эмнэлэг"-ийн Олон улсын хамтын ажиллагааны багийн хамт олон Монгол Улсын "Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг", "Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв" болон "Итгэл Эрүүл Мэнд" эмнэлгүүдэд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Энэ үеэр эмнэлгийн ажилтнуудын сургалт, буяны чанартай эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний дараах хяналт (зайнаас хянах, эмчилгээний дараах менежмент) болон өвчтөн татан авах асуудлаар холбогдох байгууллагуудтай албан ёсны уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар гүнзгийрүүлэн санал солилцлоо.
Үүнээс гадна “E-Bookers Korea” компани, "Сөүл Гэгээн Мариагийн эмнэлэг"-ийн Олон улсын хамтын ажиллагааны багийн хамт олон есдүгээр сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, Солонгосын эмнэлгийн аялал жуулчлалын үйлчилгээ зуучлагчийн хувиар өөрсдийн үйлчилгээг танилцууллаа.

Энэ үеэр “E-Bookers Korea” компанийн гүйцэтгэх захирал Пак Жон Юн “Солонгосын эмнэлгийн аялал жуулчлалын талаар асуух зүйл байвал бидэнтэй хэзээд ч холбогдоорой. Бид танд Солонгосын “Эмнэлгийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэсэн аялал жуулчлалын цогц үйлчилгээ”-г бодитоор мэдрүүлэх болно. Хамтдаа явцгаая!” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )