Энэ оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдлийн харьцаа орон нутагт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй гарчээ. Тайлат хугацаанд 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6% байгаа бол орон нутагт 26.5% гарсан байна. Түүнчлэн тайлант хугацаанд нийт таван эх энджээ. Ингэснээр 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн улсын дундаж 19.2% болсон байна.
Түүнчлэн тайлант хугацаанд улсын хэмжээнд 25.7 мянган эх амаржиж, 25.9 мянган хүүхэд мэндэлжээ.
Цаашид жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруула, халдвараас сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх шаардлагатай. Түүнчжлэн жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэх, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )