Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эмнэлгүүдийн авто зогсоолд автомашинаа тавьсан тохиолдолд 120 минут хүртэл төлбөргүй зогсох бөгөөд 120 минутаас эхлэн төлбөр тооцдог байх зохицуулалт үйлчилдэг болжээ.
Тус газрын харьяа 28 эрүүл мэндийн байгууллага байдаг аж. Үүнээс 18 нь гаднаа зогсоолтой юм байна.
Ташрамд дурдахад Эрүүл мэндийн сайд хоёр сар орчмын өмнө мэдэгдэхдээ уг зохицуулалтыг ойрын хугацаанд нэвтрүүлэх тухай мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )