ЭРТ ИЛРҮҮЛЭГ | Иргэдийн дийлэнх нь ХОДООДНЫ ҮРЭВСЭЛТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна. Энэ үеэр иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18 мянга орчим хүн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Иргэдийн шинжилгээг харахад харилцан адилгүй үр дүн байгаа. Бид долоо хоног бүр ерөнхий тоймлосон мэдээлэл авч, нэгтгэж байна. 

Эхний байдлаар харахад, иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна. Бага насны хүүхдийн шинжилгээнээс гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь дараагийн шатанд нарийвчилсан шинжилгээ хийж баталгаажна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top